Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 28

Энэ бодлого нь merge.mn болон Хос Сар, Салхи Ус, Шагай Тарот сайтуудад хамаарна. Бид тайлал гаргах, төлбөр баталгаажуулахад хэрэгтэй мэдээллийг л цуглуулдаг.

1. Таны оруулдаг мэдээлэл

СайтТайлалд оруулдаг мэдээлэл
Хос СарХоёр хүний нэр, хүйс, төрсөн огноо, хүсвэл төрсөн цаг, 16 хэв шинж
Салхи УсНэр, хүйс, төрсөн огноо, хаалганы зүг, зовнил
Шагай ТаротАсуултын сэдэв, асуулт. Асуултын текст таны төхөөрөмжөөс гардаггүй.

Үнэгүй тайлалын тооцоо таны төхөөрөмж дээр хийгддэг тул эдгээр мэдээлэл манай серверт очдоггүй.

2. Төлбөртэй тайлалын үед хадгалах мэдээлэл

Төлбөртэй тайлал авахад бид захиалгын мэдээлэл (багц, дүн, огноо, төлбөрийн дугаар) болон тайлалын оролтыг хадгална: Хос Сар-д хоёр хүний хүйс, төрсөн огноо, цаг, 16 хэв шинж; Салхи Ус-д төрсөн огноо, хүйс, зовнил, хаалганы зүг; Шагай Тарот-д сэдэв, буусан шагай, сонгосон хөзрүүд. Энэ нь төлбөрийг баталгаажуулах, төлсөн тайлалыг тань өөр төхөөрөмж дээр ч нээх боломж олгоход хэрэгтэй. Нэр хадгалагдахгүй.

Давтан, хуурамч захиалгаас хамгаалахын тулд IP хаягийг нууцлагдсан (hash) хэлбэрээр хадгална.

3. Төлбөр

Төлбөрийг Bonum төлбөрийн систем хүлээн авна. Таны картын болон банкны мэдээлэл бидэнд ирдэггүй.

4. Бэлэг, хуваалцах холбоос, PDF

  • Бэлэг илгээхэд хүлээн авагчийн нэр, таны нэр, мэндчилгээг бэлэг хүргэхийн тулд хадгална. Хүлээн авагч бэлгээ анх нээсэн цагийг тэмдэглэнэ.
  • Тайлалын холбоос дотор таны хариултууд, төлсөн бол захиалгын код орсон байдаг. Холбоосыг хуваалцвал түүгээр орсон хүн тайлалыг тань харна. Хэнтэй хуваалцахаа та өөрөө шийднэ.
  • PDF татахад нэрийг зөвхөн файл дээр бичихэд ашиглах бөгөөд хадгалахгүй. Story зураг таны утсан дээр үүсдэг.
  • Хөтчийн санах ойд (localStorage) сүүлийн тайлалын холбоос хадгалагдах бөгөөд хөтчийнхөө өгөгдлийг цэвэрлэхэд устна.

5. Хэрэглээний статистик

Сайтыг сайжруулах зорилгоор хуудас үзэлт, товч дарсан үйлдлийг тоолдог. Үүнд таны нэр, утас, и-мэйл зэрэг таныг тодорхойлох мэдээлэл ордоггүй.

6. Мэдээлэл хадгалах хугацаа, устгуулах

Захиалгын мэдээллийг тайлал хүчинтэй байх хугацаанд болон төлбөрийн бүртгэлийг хуульд заасан хугацаанд хадгална. Захиалгын оролтоо устгуулах бол холбоо барих хуудсанд заасан сувгаар гүйлгээний дугаартайгаа хандана уу. Ажлын 5 өдрийн дотор устгана.

7. Гуравдагч этгээд

Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй. Мэдээлэл зөвхөн төлбөрийн систем (Bonum), сайт байршуулах, өгөгдлийн сангийн үйлчилгээ үзүүлэгчдийн серверт үйлчилгээ ажиллуулах зорилгоор байршина.

8. Барааны тэмдэг

MBTI® нь The Myers-Briggs Company-ийн бүртгэлтэй барааны тэмдэг. Мэргэ тус компанитай холбоогүй бөгөөд албан ёсны MBTI® тест явуулдаггүй: хэрэглэгч өөрийн мэдэх 16 хэв шинжийн кодоо сонгоно.