Үйлчилгээ ба хүргэлтийн нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 28

Энэхүү нөхцөл нь merge.mn болон түүний дэд сайтууд (Хос Сар, Салхи Ус, Шагай Тарот)-аар үзүүлж буй үйлчилгээнд хамаарна. Төлбөр төлснөөр та энэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

1. Үйлчилгээ эрхлэгч

ХаягУлаанбаатар хот, Монгол улс
Вэбсайтmerge.mn

2. Үйлчилгээний тодорхойлолт

Мэргэ нь монгол хэл дээрх мэргэ, зурхай, фэн шуйн дижитал тайлал гаргадаг. Одоогоор дараах гурван үйлчилгээ ажиллаж байна:

  • Хос Сар (hos-sar.vercel.app): Хоёр хүний төрсөн өдрийн сарыг нийлүүлж «Хосын сар» гаргана. Нийцлийг өрнийн одон зурхай, Монгол зурхайгаар хамт тооцож, та хоёрт тулгарч болох саадыг нэрлээд, шийдлийг нь өгнө.
  • Салхи Ус (salkhi-us.vercel.app): Төрсөн огноо, хаалганыхаа зүгийг оруулахад Гуа тоо, энэ жилийн нисдэг од, Тай Суйгаар тооцож, гэрийн аль зүгт юу саад болж байгааг 60 секундэд олно. Дараа нь юуг, хаана, хэзээ байрлуулахыг алхам алхмаар заана.
  • Шагай Тарот (shagai-tarot.vercel.app): Асуултаа бичээд дөрвөн шагай хаяна. Гэрийн дөрвөн зүгт буусан шагай, монгол зургийн хэв маягаар зурсан 78 хөзрөөс таны сугалсан хөзрүүд асуултад тань хариулна.

Үйлчилгээ бүр үнэгүй хэсэгтэй. Төлбөртэй тайлалын нэр, багтаамж, үнийг нүүр хуудсанд болон тухайн сайтын төлбөрийн хэсэгт төлбөр төлөхөөс өмнө харуулна.

Тайлал нь өрнийн одон зурхай, Монгол зурхай, фэн шуй, шагайн мэргэ, тарот зэрэг уламжлалт аргачлалд тулгуурласан зугаа цэнгэл, өөрийгөө таних зорилготой бэлгэдлийн тайлал юм. Ирээдүйн үйл явдлын баталгаа биш бөгөөд эрүүл мэнд, сэтгэл зүй, санхүү, хуулийн мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй. Тайлалд үндэслэн гаргасан шийдвэрийн хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ. Үйлчилгээг 18 нас хүрсэн хэрэглэгчид зориулна.

3. Хүргэлтийн нөхцөл

Бүтээгдэхүүн нь биет бус, дижитал тайлал тул биет хүргэлт байхгүй. Хүргэлт гэдэг нь төлсөн тайлалыг тань нээж өгөхийг хэлнэ.

Нээгдэх хугацааТөлбөр баталгаажмагц автоматаар, ихэвчлэн 1 минутын дотор, дээд тал нь 15 минут.
Хүргэлтийн сувагТөлбөр төлсөн сайтын хуудсан дээр тайлал нээгдэнэ. Тайлалын холбоосоор өөр төхөөрөмж дээр ч нээж, PDF-ээр татаж хадгална.
Хүчинтэй хугацааХос Сар, Салхи Ус: дараагийн шинэ жил (хаврын эхэн, 2-р сарын 4 орчим) хүртэл. Шагай Тарот: төлсөн буулга, тайлал хугацаагүй нээлттэй. «Нэмэлт 3 эрх» тухайн өдөртөө хүчинтэй.

Төлбөр төлсөн ч 15 минутын дотор тайлал нээгдээгүй бол холбоо барих хуудсанд заасан сувгаар хандана уу. Ажлын цагаар 2 цагийн дотор шийдвэрлэнэ.

4. Төлбөрийн нөхцөл

  • Бүх үнэ Монгол төгрөгөөр (MNT), эцсийн үнэ.
  • Төлбөрийг Bonum төлбөрийн системээр (QPay, банкны апп, банкны карт) хүлээн авна. Төлбөрийн хуудсанд хүлээн авагч «MERGE MN» гэж гарна.
  • Картын болон банкны мэдээлэл манай серверт очихгүй, гүйлгээг Bonum аюулгүй орчинд боловсруулна.
  • Төлбөр нь нэг удаагийнх. Автоматаар сунгагдах, сар бүр татагдах захиалга байхгүй.
  • Шатлалтай багцад өмнө төлсөн дүн дараагийн багцын үнээс хасагдана (жишээ нь Хос Сар-ын «Эхний түлхүүр», Салхи Ус-ын «Эхний засал», Шагай Тарот-ын «Гэрийн бүтэн буулга»-аас «Долоон бурхан» руу ахихад).
  • Төлөгдөөгүй нэхэмжлэх тодорхой хугацааны дараа автоматаар хүчингүй болно.

5. Хэрэглэгчийн үүрэг

  • Тайлал гаргахад шаардлагатай мэдээллийг (төрсөн огноо гэх мэт) зөв оруулах. Буруу мэдээллээр гарсан тайлалыг буцаахгүй.
  • Өөр хүний мэдээллийг оруулахдаа тухайн хүний хувийн нууцыг хүндэтгэх.
  • Тайлалын текст, зураг, хөзрийн зургийг арилжааны зорилгоор хуулбарлах, дахин нийтлэх, худалдахгүй байх. Хувийн хэрэгцээнд хуваалцаж болно.

6. Оюуны өмч

Сайтуудын текст, тайлал, зураг, хөзөр, дизайн Мэргэ-д хамаарна. Гуравдагч этгээдийн нээлттэй лицензтэй зургийг тухайн сайтад эх сурвалжийг нь заан ашигласан.

7. Буцаалт

Буцаалт, гомдол шийдвэрлэх журмыг Буцаалт ба төлбөрийн нөхцөл хуудаснаас үзнэ үү.

8. Нөхцөлийн өөрчлөлт

Бид энэ нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн огноог хуудасны дээд хэсэгт бичнэ. Өөрчлөлт нь түүнээс хойш хийгдсэн төлбөрт хамаарна.